Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид "Хайр" сайн үйлсийн аянд нэгдэж, дэд хурандаа Б.Мянганбаярын гэр бүлд чин сэтгэлийн хандив илгээснийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр гардуулан өглөө.
Дэд хурандаа Б.Мянганбаяр Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж ерөөсөн юм.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!