• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН АЛБАНЫ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-12-04 12:00:15
Үзсэн: 215

АХЛАГЧИЙН АЛБАНЫ СУРГАЛТ БЭЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-12-04 12:00:15 Үзсэн: 215



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын байрлалд 12 дугаар сарын 04-ний энэ өдөр “Ахлагч бэлтгэх сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын орлогч, Мэргэжлийн цэргийн сургалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Сүхбат тэргүүтэй төрлийн цэргийн командлал, удирдах газрын сургалт, хүний нөөц, ар талын бие бүрэлдэхүүний төлөөлөл болон ҮБХИС, Батлан хамгаалахын Политехник коллежийн удирдах бүрэлдэхүүн, эрдэмтэн багш нар оролцож байна.

   Хэлэлцүүлгийн зорилго Зэвсэгт хүчний ахлагч нарын сургалт бэлтгэлийг тасралтгүй явуулж, бэлэн байдлыг хангах, чадварлаг тогтвортой алба хаах хүний нөөцийг бүрдүүлэхэд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Политехник коллеж, төрлийн цэргийн командлал, удирдах газар хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодотгож, хамтарсан болон бие даан зохион байгуулах сургалт, дадлагуудыг урьдчилан байдлаар төлөвлөхөд оршжээ. Ялангуяа ахлагчийн албаны сургалт бэлтгэлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулахад хууль эрх зүй, бодлогын шинэчлэлээс гадна боловсролын байгууллагуудын харилцан уялдаа, материал техникийн хангамж, хүний нөөцийн оновчтой шийдвэр голлох үүрэг гүйцэтгэдэг учраас энэ талын албан тушаалтнуудыг өргөнөөр хамруулж, нэгдсэн ойлголтод хүрэхээр зорьж буйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байна.

   Тэд энэхүү хэлэлцүүлгээр ахлагчийн албаны сургалт бэлтгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулж, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, ҮБХИС-ийн удирдлагад танилцуулж, 2025 оны төлөвлөлтөд тусгах юм байна.

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109