• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-12-06 12:55:35
Үзсэн: 238

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫНХАН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2024-12-06 12:55:35 Үзсэн: 238



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 2024 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд харьяа нэгтгэл, ангиуд болон хэлтэс тасаг, төрөл мэргэжлийн цэргийнхээ 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэлээ. Нэгтгэл, ангийн тайлан мэдээллийг хоёр өдрийн туршид цахимаар сонсож, санал шүүмжлэл өрнүүлсэн бол хэлтэс тасаг, төрөл мэргэжлийн цэргийнхний 2024 оны ололт амжилтыг сонсож, хийж хэрэгжүүлсэн ажилтай танилцав.

   Тухайлбал, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэл, хамтарсан сургалт дадлага, бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах, мэргэшүүлэх шаталсан сургалт, цэргийн алба сахилга хариуцлага, ар тал, хангалт, иноваци шингэсэн төсөл хөтөлбөр, тушаал шийдвэрийн хэрэгжилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалт, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажил зэрэг бүтцийн нэгж бүрээр тайлан мэдээллийг сонсож, ололттой болон анхаарах асуудлыг ч дурдав. Мөн алба хаагчдын жижиг бүлгийг удирдах, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэхэд зарим орны Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургалт дадлага болон “Ахлагч хөгжлийн төв”-ийг түшиглэн явагдсан мэргэшүүлэх хөтөлбөрүүдийн талаарх тайланг сонсож, зарим мэдээллийг нь засаж, тодруулах хугацаатай үүрэг өглөө.

   Тайлангийн хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал цэргийн хүний гол имидж хувийн сахилга бат, харилцаа хандлага байдгийг урьдын адилаар дурдаж, байгууллагын соёлыг хэвшүүлэхэд командлал, нэгтгэл, ангиуд манлайлж байгаад талархаж буйгаа онцоллоо. Мөн тэрээр Хуурай замын цэргийнхний нэгдсэн тайланг 12 дугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт танилцуулна. Үүний бэлтгэл ажлыг сайтар хангаж, хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа товч бөгөөд тодорхой байдлаар гаргаж танилцуулахыг үүрэг болголоо.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109