• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2024-12-12 13:00:35
Үзсэн: 177

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Нийтэлсэн: 2024-12-12 13:00:35 Үзсэн: 177



   Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын дарга М.Отгонбат, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Төмөрчөдөр нарын албаныхан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа.

    Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал албаныханд командлал Төв аймагт шилжин байрлаж, цэргийн захиргааны удирдлагыг бие даан хэрэгжүүлж эхэлснээс хойших бүтээн байгуулалт, орчны тохижилт үйлчилгээ, ногоон байгууламж, иргэн-цэргийн харилцаа, алба хаагчдын нийгмийн хамгааллын талаар мэдээлэл хүргэж, санал солилцов.

     Энэ үеэр Засаг дарга Л.Төмөрчөдөр манай аймагт төрлийн цэргийн ийм том командлал төвхнөж, гадаад тохижилт, өнгө төрхөөрөө чимэхээс гадна цэргийн албаны сахилга бат, дэг журам, зохион байгуулалттай байдлаараа манлайлж байгаад талархалтай ханддаг. Манай аймагт Зэвсэгт хүчний олон нэгтгэл, анги, салбарууд бий, тэднийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлмээр байна. Ялангуяа цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, орон нутгийн цэргийн насны залууст цэрэг-эх оронч хүмүүжил, төлөвшлийг олгох талд олон дэвшил авчрахаар төлөвлөөд байна хэмээгээд талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодотголоо.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109