• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХАРИЛЦАА ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-12-20 13:05:04
Үзсэн: 222

“ХАРИЛЦАА ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-12-20 13:05:04 Үзсэн: 222



    Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас “Ахлагчийн жил”-ийн төгсгөлд Өвөрхангай аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарыг хамруулсан “Харилцаа хандлагаа өөрчилье” сэдэвт зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөний эхэнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал оролцогчдод цахимаар мэндчилгээ дэвшүүлж, чухал сэдвээр зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг сайшаав.

   Энэ өдөр олон чухал сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цэргийн алба төдийгүй гэр бүл төлөвлөлт, хувийн зохион байгуулалт, хууль эрх зүй, санхүүгийн мэдлэгт тохирсон бүлгийн сургалтуудыг зохион байгуулснаараа онцлог байлаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан “Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй”, ангийн ахлагч тэргүүн ахлагч А.Долгорсүрэн “Ахлагчийн алба-Өнөө ба ирээдүй” сэдвээр үндсэн илтгэлийг тавьж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

    Мөн орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ч.Төвхөнбаяр гэр бүлийн хүчирхийлэл, түүний улмаас үүсэх эрсдэлийг ярьсан бол аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтэн С.Оюундэлгэр өрхийн санхүүгээ хэрхэн удирдах талаар, Цагдаагийн газрын алба хаагч, дэслэгч Ч.Дэлгэрбаяр цахим залилан, мөрийтэй тоглоомын хор хөнөөлийн бодитой жишээ өгүүлсэн нь оролцогчдод том сургамж, мэдээлэл болов.

   Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид дөрвөн бүлгээр “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй” сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон төдийгүй зарим нөхдийнхөө урлагийн хэсэгчилсэн тоглолтыг саатаж, гэрчилгээгээ гардан авлаа.

Дэслэгч Ц.СУГИРСҮРЭН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108