• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮЕЧЛЭЛТЭЙ НЬ НИЙЦҮҮЛЖ СУРГАЛТАА ЯВУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ БАЙДГИЙГ ОНЦЛОВ
Нийтэлсэн: 2025-01-10 11:55:54
Үзсэн: 166

ҮЕЧЛЭЛТЭЙ НЬ НИЙЦҮҮЛЖ СУРГАЛТАА ЯВУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ БАЙДГИЙГ ОНЦЛОВ
Нийтэлсэн: 2025-01-10 11:55:54 Үзсэн: 166



    ҮБХИС-ийн сургалт арга зүйн мэргэжилтэн доктор Д.Оюунбилэг 1 дүгээр сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд “Сургахуйн ойлголт, агуулгын шинэчлэл” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтыг уламжлалт ба шинэ зууны боловсролын тогтолцооны өөрчлөлтийн талаарх яриагаар эхлүүлж, боловсролыг хүн насан туршдаа эзэмшдэг. Гэр бүлээсээ, найз нөхдөөсөө, сургууль, ажлын байрны орчноос эзэмшиж, дадал болгон өөртөө хэвшүүлж байдаг. Боловсролтой хүн гэдэг зөвхөн их дээд сургуульд суралцаж төгссөн хүнийг хэлэхгүй. Ажлын байранд бусадтай нийцгүй, багаар ажиллах чадваргүй, харилцаа хандлага нь сөрөг зэрэг ажил үйлчилгээ хамтарч явуулахад хүндрэлтэй хүнийг боловсролтой гэж үнэлэхэд хэцүү. Боловсролын нэг том суурь нь мэдлэг чадвараас гадна хувь хүний хүмүүжил, төлөвшил юм гэж тэр онцлов.

    Мөн төрсөн оноос нь хамаарсан үечлэлүүдийн онцлог, ялгаатай тал, үе үеэр нь ямар сургалтын арга хэлбэрээр бэлтгэх талаар ч сонирхолтой жишээгээр иш татан ярилаа. “Цэргийн алба хаагчид тушаалаар” гэдэг ерөнхий агуулгаас гадна үечлэлийн онцлогтой нь сургалтаа нийцүүлж явуулах нь үр дүнтэй байдаг талаар дурдаж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108