• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ БҮТЭЭЛЭЭС МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭЖ, ИЛТГЭВ
Нийтэлсэн: 2025-02-04 14:46:53
Үзсэн: 68

АНГЛИ ХЭЛ ДЭЭРХ БҮТЭЭЛЭЭС МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭЖ, ИЛТГЭВ
Нийтэлсэн: 2025-02-04 14:46:53 Үзсэн: 68



    Хуурай замын цэргийн командлалаас мягмар гараг бүрт алба хаагчдынхаа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг өрнүүлдэг бөгөөд энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар командлалын Химийн дарга дэд хурандаа Н.Гэрэлбадрах “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр илтгэл мэдээлэл өглөө. Тэрээр мэдээллээ бэлтгэхдээ “National Resilience In a Changing Security Environment” англи хэл дээрх бүтээлийг ашиглахын сацуу сөрөн тэсвэрлэх чадавхын талаарх судалгаа шинжилгээ болон бодлогын баримт бичгүүдэд хэрхэн тусгагдсан талаар нэгтгэжээ. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдэг ойлголт 2000 оны эхэн үеэс эрчимтэй судлагдаж эхэлснийг онцолж, үндэсний эсэргүүцлээс ялгаатай байдлыг нь ч тайлбарлав. Мөн тэрээр сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг амжилттай хэрэгжүүлж буй улс орнууд тэр дундаа Швейцарь, Норвеги, Япон, Эстони Улсаар жишээлэн дурдсан сонирхолтой мэдээллийг хүргэв.

    Мөн энэ өдөр “Холын хүнээс үг сонс” гэдэгчлэн БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн академид амжилттай суралцаад ирсэн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр суралцсан сургууль, дамжааныхаа талаар товч танилцуулж, сургалтын хөтөлбөр, мэргэжлийн сэдэв, агуулга, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108