• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙНХЭН АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-13 11:36:00
Үзсэн: 163

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙНХЭН АМЖИЛТ ДҮҮРЭН ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2025-02-13 11:36:00 Үзсэн: 163



   Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдрөөс цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, цэрэг спорт цогцолборын өвлийн олон төрөлтөөр эхэлж, 2 дугаар сарын 10-ны өдөр олс таталтын аваргууд тодорсноор өндөрлөлөө.

   Энэ хугацаанд Зэвсэгт хүчний 119, 017, 029 дүгээр ангиудын материаллаг баазыг түшиглэн өвлийн спорт, цэрэгжлийн гимнастик, гардан тулаан, олс таталт, туухай өргөлтөөр Зэвсэгт хүчний 40 гаруй нэгтгэл, ангийн 400 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын хувьд энэ удаа урьд урьдын жилүүдээс ч илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, хувийн амжилтуудаа бататгаж, багийн амжилтуудыг нэмэгдүүлсэн чухал цаг үе тохиов. Тухайлбал, цэрэгжлийн спортын өвлийн цанын төрөлд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан хоёрдугаар байр, 016 дугаар нэгтгэлийн эмэгтэй баг тэргүүн байр, эрэгтэй баг гутгаар байрт шалгарснаар тамирчдын амжилтууд буухиаллаа.

    Цэрэгжлийн гимнастикийн сонс эргэлтийн төрлөөр ахмад Д.Очирдаваа (186) алт, ахлах ахлагч Н.Шинэбаяр (186) мөнгө, цэрэгжлийн гимнастикийн олон төрөлтөөр дэслэгч Б.Мөнхнасан (ХЗЦК) алт, модон моринд малгай тавьж харайх төрөлд ахлах ахлагч В.Балдорж (167) хүрэл медаль хүртлээ.

    Туухай өргөлтөөр 75 кг-ын жинд ахлагч Б.Пүрэв-Очир (123) мөнгө, тус жинд огцом өргөлтөөр ахлах ахлагч М.Алтанбагана (016) хүрэл, 70 кг жинд түлхэлттэй өргөлтөөр ахлах ахлагч Н.Энхсайхан (016) хүрэл медаль тус тус энгэртээ гялалзуулав.

   Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан туухай өргөлтөд хамгийн одтой, хамгийн шилдэг нь байсан бөгөөд тэд эрэгтэйчүүдийн багийн дүнгээр мөнгө, эмэгтэйчүүдийн нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, шилжин явах цомын эзэд болж чадсан юм. Талын чонын хийморьтой тусгай хорооныхны амжилтаас дурдвал 60 кг-ын жинд дэд ахлагч Э.Дэмүүл мөнгө, 75 кг-ын түлхэлттэй өргөлтөөр хошууч Н.Дамдиндорж хүрэл, баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан хошууч Н.Мөнхболд 85 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгө, нийлбэрээр мөн дэд байрт шалгарав.

   Эмэгтэйчүүдээс 60 кг жинд ахлах дэслэгч Г.Мөнхзаяа огцом өргөлтөөр алт, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль, 75 кг жинд түлхэлттэй өргөлтөөр ахлах ахлагч Б.Отгонцэцэг алт, огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртэж, тус ангийнхан нийтдээ 4 алт, 11 мөнгө, 1 хүрэл медальтайгаар ганзага дүүрэн нутгийн зүг мордлоо.

   Туухай өргөлтөөр мөн ахлах дэслэгч Ц.Ганбаатар (336) 75 кг-ын жинд алт, ахлах дэслэгч Б.Батзаяа (167) түлхэлттэй өргөлтөөр мөнгө, огцом өргөлтөөр хүрэл медаль хүртсэн амжилтууд тус тус хөвөрч байна.

   Гардан тулаанаар ахлах ахлагч Т.Баярсайхан (016) 85 кг-ын жинд хүрэл, ахлах дэслэгч Ц.Ганбаатар (336) 70 кг-ын жинд (336) алтан медаль хүртсэн бол Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн дэд ахлагч Д.Дашзэвэг 80 кг жинд алтан медаль хүртэж, шилдэг тулаанч шагналын эзнээр тодорч, дэд ахлагч М.Намсрай 60 кг жинд мөнгөн медаль, байлдагч Б.Бямбасүрэн 70 кг жинд хүрэл медаль хүртэв. Ингэснээр гардан тулааны тэмцээний багийн төрлөөр Танкийн тусгай хорооныхон дэд байрт шалгарсан юм.

    Олс таталтын тэмцээнд ч ялгаагүй Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн эмэгтэй цэргийн алба хаагчид тусгай байрт шалгарсан билээ. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээнд командлал, нэгтгэл, ангиуд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, амжилтын богц дүүрэн гэр гэртээ харилаа.

Ахмад С.ЭРХЭМБАЯР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108