• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-02-13 11:41:18
Үзсэн: 191

АХЛАГЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТУУДЫГ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-02-13 11:41:18 Үзсэн: 191



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-өөс Улаанбаатар цэргийн хүрээний Хуурай замын цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангийн 30 гаруй ахлагчийн бүрэлдэхүүнтэй “Эмнэлгийн анхан шат”, “Заах арга зүй” сэдвээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг түшиглэн сургалт зохион байгуулж байна.

   Эмнэлгийн анхан шат сургалтад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 120, 234, 326, 327 дугаар ангийн эмч, сувилагч нарыг татан оролцуулж, ахлагч нарт амьд гарах арга ухаан, ухаан алдсан хүнд үзүүлэх анхан шатны тусламж, осол гэмтэлд өртөгсдийг авран хамгаалах зэрэг олон талын мэдлэгийг онол, дадлага хослуулан эзэмшүүлж байна. Заах арга зүйн сургалтаар хичээл зааж, илтгэл тавих арга зүй, ярих ур чадвар, багаар ажиллах, бодит үнэлгээ дүгнэлт өгөх чадварыг ярианы болон бүлгийн ажлаар дадлагажуулж байгаа юм.

   Сургалтын явцад эмч, сувилагч нар ахлагчийн бүрэлдэхүүнд эмнэлгийн анхан шатны мэдлэг олгохын сацуу Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдыг сурган чадавхжуулж байна.

Сургагч ахлагч С.ЭРДЭНЭБААТАР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108