• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-06 12:01:23
Үзсэн: 25

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-02-06 12:01:23 Үзсэн: 25



    “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд Зэвсэгт хүчний 123 дугаар анги хугацаат цэргийн алба хаагчдад англи хэл, монгол бичиг, компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг эхлүүллээ. Сургалтын өмнө дотоод нөөц бололцоогоо ашиглан хичээл танхимын тохижилтийг гүйцэтгэж, багшлах бүрэлдэхүүнийг ч сурган дадлагажуулав.

   Тодруулбал, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газраас зохион байгуулагдсан сургагч багшийн дамжаанд дэд ахлагч Д.Золзаяа, Т.Оюумаа, Д.Баасанжаргалыг хамруулж бэлтгэсэн бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдынхаа жолооны дамжааг Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Сургалтад хамрагдаж буй дайчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн, идэвх чармайлт өндөр байгааг сургагч багш нар дурдаж, хичээл үр дүнтэй явагдаж буйг онцолж байсан юм.

Дэслэгч П.МАНДАХЦЭЦЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108