• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧДАА НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД БҮРЭН ХАМРУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-02-18 15:07:16
Үзсэн: 194

АЛБА ХААГЧДАА НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД БҮРЭН ХАМРУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-02-18 15:07:16 Үзсэн: 194



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал нь Цэргийн төв эмнэлгийн тусламжтайгаар бие бүрэлдэхүүнээ эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношилгоонд бүрэн хамрууллаа. Бүрэлдэхүүнийг 2 дугаар сарын 14-ний өдөр лабораторийн болон багажийн шинжилгээнд хамруулсан бол 2 дугаар сарын 17-ны өдөр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо явуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүрэн үзүүллээ.

   Цэргийн төв эмнэлгийн Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасгийн дарга дэд хурандаа О.Энхбаяр энэ талаар ярихдаа “Цэргийн төв эмнэлгийнхэн он гарсаар батлан хамгаалах салбар болон Зэвсэгт хүчний 10 гаруй байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг тодорхойлох, аливаа төрлийн өвчин эмгэг байгаа бол илрүүлэх, өвчлөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн төлөө ажиллаж байна. Хуурай замын цэргийн командлалын хувьд бүрэлдэхүүнээ бүрэн хамрууллаа. Маргааш Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд манай эмнэлгийн багийнхан үргэлжлүүлэн ажиллана” гэсэн мэдээллийг өгөв.

   Энэ өдөр Цэргийн төв эмнэлгээс дотор, зүрх судас, мэдрэл, сэтгэц, мэс засал, гэмтэл, чих, хамар, хоолой, нүд, шүд, арьс харшил, халдвар, эмэгтэйчүүд гэсэн 10 гаруй төрлөөр эрүүл мэндийн үзлэг явуулж, заавар зөвлөмжийг өгч ажилласан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108