• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙНХЭН ГЕНЕРАЛУУДАА УГТАН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-03-18 15:00:34
Үзсэн: 146

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙНХЭН ГЕНЕРАЛУУДАА УГТАН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2025-03-18 15:00:34 Үзсэн: 146



    “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ойн түүхт энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол хүртсэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр нарыг Хуурай замын цэргийнхэн баяр талархал дүүрэн, ёслол төгөлдөр угтан авлаа.

    Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүн, Хуурай замын цэргийн нэгтгэл ангийн захирагч, удирдлагууд хошууч генерал Ч.Цогтжаргал, бригадын генерал Ц.Буяндэлгэр нарт баяр хүргэхийн зэрэгцээ Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр “Монгол цэргийн өдөр”-өөр Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг цэргийн захиргааны байгууллагын хоёр удирдлага хошууч генерал, бригадын генерал цол хүртсэн нь түүхэн үйл явдал хэмээн тодотгож, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ өдөр Төв аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, Завхан, Баянхонгор аймгаас генералуудын аав ээж, ахан дүүс, найз нөхөд нь баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107