• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАХ ДЭСЛЭГЧ Ц.ГАНБААТАР ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО
Нийтэлсэн: 2025-03-16 18:00:37
Үзсэн: 101

АХЛАХ ДЭСЛЭГЧ Ц.ГАНБААТАР ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО
Нийтэлсэн: 2025-03-16 18:00:37 Үзсэн: 101



     Туухайт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.Зэвсэгт хүчний баг тамирчид Монголын туухайт спортын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцож 32 алт, 36 мөнгө, 13 хүрэл буюу нийт 81 багц медаль хүртсэн амжилтаар байгууллагын төрөлд тэргүүн байр эзэллээ. Амжилт үүгээр зогсохгүй эрэгтэй, эмэгтэй багийн буухиа төрөлд тус тус мөнгөн медаль хүртэж, тэмцээний "Эрэгтэй шилдэг тамирчин"-аар ахлах дэслэгч Ц.Ганбаатар (336) тодров.Анхдугаар тэмцээнд 25 байгууллага, клубын 300 гаруй тамирчин оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний 12 нэгтгэл, ангийн 48 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж, бахдам амжилт үзүүлж чадлаа. Зэвсэгт хүчний баг тамирчдын ерөнхий дасгалжуулагчаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир спортын тасгийн мэргэжилтэн дэд хурандаа С.Энхтайван, эрэгтэй багийн дасгалжуулагчаар хошууч Н.Мөнхболд(327), эмэгтэй багийн дасгалжуулагчаар ахмад Н.Ууганцэцэг (БИЦУГ) нар ажилласан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108