• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТАКТИКИЙН НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛИЙГ ӨРГӨН АГУУЛГААР ЗОХИОН БАЙГУУЛНА"
Нийтэлсэн: 2025-03-21 10:12:55
Үзсэн: 270

"ТАКТИКИЙН НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛИЙГ ӨРГӨН АГУУЛГААР ЗОХИОН БАЙГУУЛНА"
Нийтэлсэн: 2025-03-21 10:12:55 Үзсэн: 270



Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмийтэй Хуурай замын цэргийнхний сургалт бэлтгэлийн талаар ярилцлаа.

- 2025 оныг бэлэн байдлын жил болгон зарласан. Үүнтэй уялдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас олон ажил төлөвлөж, анхнаас нь ажил хэрэг болгож байна. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу?

     -Хуурай замын цэрэг нь 2025 онд “Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын хүрээнд эрх зүйн орчныг шинэчилж, бие бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх, технологийн хөгжлийг нэвтрүүлэх замаар үүрэг гүйцэтгэх чадавх, хөгжлийг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, тогтолцооны агуулгыг шинэчилж, Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх чадварыг орчин үеийн дайны туршлага, сургамжид тулгуурлан төгөлдөржүүлэх зорилт тавиад байна. Энэ зорилтыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх ажил болгож Хуурай замын цэргийн тактикийн нэгдсэн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн зохион байгуулна.

    -Хуурай замын цэргийн тактикийн нэгдсэн хээрийн сургууль энэ жил ямар онцлогтой явагдах вэ. Хуурай замын цэргийн нэгтгэл, анги бүр оролцоотой гэсэн. Энэ тухайд?

-Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг энэ жил урьдын алилаар хоёр шаттайгаар зохион байгуулна. Нэгдүгээр шатанд ЗХЖШ-тай хамтран Хуурай замын цэргийн  команд-штабын нэгдсэн сургуулийг зохион байгуулж, нэгтгэл, ангиудтай шинэлэг хэлбэрээр зохион байгуулна. Хоёрдугаар шатанд тактикийн нэгдсэн хээрийн сургуулиа явуулна. Үүгээр бие бүрэлдэхүүний мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх, “Сэлэнгэ-2024”, “Талын түнш-2024”, “Зэв”, “Зам” сургуулиудаар олж авсан мэдлэг туршлагыг судлуулж бататгахад чиглэнэ.

   Энэ үеэр орон нутаг дахь Хуурай замын цэргийн Зэвсэгт хүчний ангиуд орон нутгийн томилгоот хамгаалалтын нэгжтэй хамтран өгөгдсөн сэдвийн хүрээнд өөр өөр байлдааны ажиллагааны төрлөөр жигдрэлтээ хангана. Мөн цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн сургалтыг ч хамтатган явуулахаар төлөвлөөд байна.

-Цэргийн гэрээт алба бол ахлагч болон бэлтгэгдэхийн өмнөх маш сайн тогтолцоо гэдэг.Энэ талд Хуурай замын цэргийнхэн хэрхэн анхаарч байна вэ?

    -Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хаасан бүрэлдэхүүний тодорхой хэсэг нь алба хаасан нэгтгэл, ангидаа үргэлжлүүлэн цэргийн гэрээт алба хааж байна. Цаашид бид цэргийн гэрээт албаны тогтолцоог сайжруулах, тэдний тоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна.

-Цэргийн мэргэжлийн аварга, түрүүч, байлдагч, шалгаруулах тэмцээн дайчдын хүлээдэг уралдаан болжээ, энэ жилийн онцлогийн тухайд?

   -Өмнөх жилүүдэд төрийн цэргийн байгууллагуудын цэргийн мэргэжлийн аварга, түрүүч, байлдагч, шалгаруулах тэмцээнийг Хужир булан дахь сургалтын төвд зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд Хуурай замын цэргийн тактикийн нэгдсэн хээрийн сургуулийн үеэр зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тэмцээнийг энэ жил мотобуудлага, тагнуул, артиллери, хими, инженер, холбоо, агаарын довтолгооноос хамгаалах, ар тал гэсэн 7 төрлөөр зохион байгуулж, шилдэг тоотуудыг шалгаруулна.

    Тус тэмцээн нь хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн дүрэм, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн ур чадварыг онол, практикаар бататгаж, бодит нөхцөлд хариу үзүүлэх чадавх, тоот, бүлгийн харилцан ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107