• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ХЭЭРИЙН ГАРАЛТАА КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИАР ЭХЛҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2025-03-26 10:00:00
Үзсэн: 135

НЭГДСЭН ХЭЭРИЙН ГАРАЛТАА КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИАР ЭХЛҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2025-03-26 10:00:00 Үзсэн: 135



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, харьяа нэгтгэл, ангиудын Команд штабын нэгдсэн сургууль шинэлэг арга хэлбэр, бодит цагийн байдалд нийцүүлсэн хувилбараар хоёр хоногийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургуулийн удирдлага төлөвлөлтийн бүлгийг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх ахлан оролцсон бөгөөд энэ нь төлөвлөлт, зохион байгуулалтын явцад дүн шинжилгээ хийж, илүү үр дүнтэй явагдахад онцгой ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзсэн байна.

   Сургуулийн төгсгөлд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулахад хурандаа Д.Өлзийбаяр, Д.Төмөрбат, З.Баянмөнх, Х.Санчирдорж, дэд хурандаа З.Баярсайхан, М.Гантулга, М.Түмэнжаргал, Ц.Батгэрэл, Б.Гансүх, хошууч Б.Хашбат нар санал дэвшүүлж, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр хамтран зохион байгуулсан ЗХЖШ-ын томилгоот бүлгийнхэнд талархал илэрхийлэв.

    Мөн ач холбогдлынх нь талаар хурандаа Ц.Төрмөнх ярихдаа Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангиудын үүрэг гүйцэтгэх чадварыг орчин үеийн туршлага, сургамжид тулгуурлан нэмэгдүүлж, сургалт бэлтгэлийн тогтолцоогоо шинэчилж буй нь энэ удаагийн сургуулиас олон талаар харагдаж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

    Хуурай замын цэргийнхэн бие бүрэлдэхүүнээ мэргэшүүлэх, технологийн хөгжлийг нэвтрүүлэх замаар үүрэг гүйцэтгэх чадавхыг эрчимжүүлэх зорилтоо онол практикийн бага хурал, штабын дадлага, хээрийн район дахь тактикийн нэгдсэн хээрийн сургуулиар үргэлжлүүлнэ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107