• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МӨРДЭС НЭГТ НӨХДӨДӨӨ, ГҮЙЖ ЯВАА ӨДРҮҮДЭД МИНЬ ХАМТ БАЙГААРАЙ!"
Нийтэлсэн: 2025-03-26 15:33:54
Үзсэн: 182

"МӨРДЭС НЭГТ НӨХДӨДӨӨ, ГҮЙЖ ЯВАА ӨДРҮҮДЭД МИНЬ ХАМТ БАЙГААРАЙ!"
Нийтэлсэн: 2025-03-26 15:33:54 Үзсэн: 182



     Эх орныхоо баруун, зүүн, өмнөд, хойд цэгт орших Соёмбот баганыг Монгол Улсынхаа төв цэгтэй холбосон 5000 км замын гүйлтийг 99 хоногт багтаан гүйцэтгэх Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хөвүүр гүүрчин, спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг нарт 03 дугаар сарын 26-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй командлалын бүрэлдэхүүн, харьяа нэгтгэл ангийн төлөөлөл амжилт хүсэж, үдэн мордууллаа.

    Хошууч генерал Ч.Цогтжаргал монгол цэргүүд тэсвэр хатуужил, эр зориг, хөдөлмөр зүтгэлээрээ нийгмийн салбарт тэргүүлэгч гэдгээ батлах түүхэн үйл явдал энэ гүйлт гэдгийг тодотгож, 3 сарын дараа буюу Үндэсний их баяр наадмын өмнөхөн Сүхбаатарын талбайд хоёр дайчинтайгаа баяртайгаар уулзъя гэж “болзоо” тогтоож, командлалын тугийг гардуулав.

    Тэрээр эх орныхоо түүхэн дурсгалт газруудаар гүйх хэрээр бартаа саадтай амаргүй зам даваа та хоёрын өмнө бий, эрүүл мэндээ сайн бодож, хоол ундаа сайн идэж яваарай хэмээн захиж, монголчууд тэр дундаа Зэвсэгт хүчнийхэн зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байх болно, дарга нь зарим үед эргэж тойрох болно гэлээ.

     Үүний дараа Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр нар хэт холын марафон гүйлтийг гүйцэтгэх алба хаагчдад амжилт ерөөж, хээрийн зуух, аяны дулаан хөнжил тус тусыг гардуулсан бол тус командлалын хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр шөнө оройн цагаар гүйхдээ ашиглаарай хэмээн гэрэл ойлгогч бэлэглэв.

    Цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц бэлтгэлийг 3 сарын хугацаатайгаар командлалын байрлалд хангахад дэмжлэг үзүүлсэнд талархлаа дэвшүүлж, мөрдэстэй бүхэн минь гүйлттэй хамт байгаарай хэмээгээд Ховд нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Тэдэнд дэмжлэг үзүүлэх бүлэг буюу тогооч, эмч, гэрэл зурагчнаар алба хаагчид мөн дагалдаж ажиллах бөгөөд гүйгчид 04 дүгээр сарын 01-ний өдөр Алтай Таван богдоос гүйлтээ албан ёсоор эхлүүлнэ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107