• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УРАН ГАРТАЙ ДАРХАН ААВЫН ТОГООЧ ХҮҮ ДЭД АХЛАГЧ Э.УЛАМБАЯР
Нийтэлсэн: 2025-04-02 11:34:51
Үзсэн: 181

УРАН ГАРТАЙ ДАРХАН ААВЫН ТОГООЧ ХҮҮ ДЭД АХЛАГЧ Э.УЛАМБАЯР
Нийтэлсэн: 2025-04-02 11:34:51 Үзсэн: 181



   Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн явцад хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнээс гадна байнгын бүрэлдэхүүний гэр бүлийнхэн хээрийн байрлалд зочилж, сургуулийн явц байдалтай танилцав. Тэдгээр зочдын нэг нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн батальоны ахлах тогооч, дэд ахлагч Э.Уламбаярын аав Д.Энхбаяр, ээж Ж.Тунгалагтуяа болон түүний ах, дүү нар байлаа.

   Дэд ахлагч Э.Уламбаяр хээрийн сургуульд тогоочоор үүрэг гүйцэтгэсэн бөгөөд бусад нөхдийнхөө хамт өдөр бүр 1300 гаруй цэргийн алба хаагчид 4 удаагийн халуун хоолоор үйлчлэх арын албанд зүтгэсэн юм. Дэд ахлагч маань тус ангидаа хугацаат цэргийн албыг 2019-2020 онд, цэргийн гэрээт албыг 2020-2023 онд хааж, 2024 оноос ахлагчийн албанд элссэн залуу юм. Өдгөө Эрдэнэт хотдоо гэргий Б.Баясгалан, хүү У.Итгэлийн хамт амьдардаг байна.

   Хүүгээ хээрийн сургуульд гарсан сургаар эргэж яваа түүний аав Д.Энхбаяр “Цэргийн алба гэдэг сайхан болжээ, улам л нээлттэй болж. Хүүгээ Эрдэнэтээс ирсэн сургаар нь царай барааг нь харах гээд Сүхбаатар аймгаас давхиад ирэхэд ихэд уриалгахан хүлээн авч байгаа цэргийнхэндээ баярлаж байна. Улам л нээлттэй болох хэрэгтэй. Нутаг нутгаас олон сайхан цэргийн залуус цуглаж, миний хүү ч гэсэн тэдний нэг байгаад аав нь бахархаж л сууна” хэмээгээд хүүдээ эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, хамгийн хүндтэй бөгөөд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа цэргийнхэнд амт чанартай хоол хийж өгч байхыг захиж байсан юм. Тэрээр уран дархан гэнэ. Хурдан хүлгээрээ цуутай Сүхбаатар аймгийн уяачдад эмээл, хазаар, ташуур, ногт, чөдрийг нь урлаж өгдөг бурхан гартай дархан ажээ.

Ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107