• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЕНИТЧИД ШӨНИЙН ХАРВАЛТ, БУУДЛАГЫГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2025-03-31 12:04:06
Үзсэн: 255

ЗЕНИТЧИД ШӨНИЙН ХАРВАЛТ, БУУДЛАГЫГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2025-03-31 12:04:06 Үзсэн: 255



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн хүрээнд 03 дугаар сарын 30-ны орой Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан шөнийн харвалт, буудлагыг амжилттай гүйцэтгэлээ. Зенитчдийн шөнийн харвалт, буудлагыг хээрийн сургуульд оролцож буй нийт бүрэлдэхүүнд үзэх боломжоор хангасан нь онцлог бөгөөд тэр дундаа Зэвсэгт хүчний 10 гаруй ангийн хугацаат цэргийн алба хаагчдад хамгийн бахархам үйл явдал байлаа. Буудлага, харвалтыг тус ангийн хээрийн байрлалын галт байрнаас Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа П.Энхтайван удирдан явуулж, буудлага, харвалт бүрийн үр дүнг ангийн захирагчийн орлогч, ерөнхий инженер дэд хурандаа А.Ууганбаяр илтгэв.

   Зенитчид буудлага, харвалт бүрийг онцгой мэргэн гүйцэтгэж байсны дотор ахлах ахлагч Б.Батцэнгэл эхний харвалтаар зенитийн пуужин цогцолбор “Стрела-1” буудлагыг амжилттай гүйцэтгэсэн нь цугласан олныг гайхшируулж, алга ташилтаар Тавантолгойн районыг “доргиож” чадсан юм.

   Төгсгөлд нь Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр гайхамшигтай сайхан харвалт, буудлага болсныг дурдаж, онцгой мэргэн байсан офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад баяр хүргэлээ. Тэрээр буудлага, харвалтын үр дүнг харахад итгэж болох мэргэн буудагчид зенитчдийн дунд олон байгааг онцолж, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдын буудлагад сэтгэл хангалуун буйгаа уламжилсан юм.

Ахмад Д.БОЛОРМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107