• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРЭГТ МОРДОХ ЗУРГААН ХҮҮТЭЙ АЙЛ
Нийтэлсэн: 2025-03-29 12:23:27
Үзсэн: 133

ЦЭРЭГТ МОРДОХ ЗУРГААН ХҮҮТЭЙ АЙЛ
Нийтэлсэн: 2025-03-29 12:23:27 Үзсэн: 133



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Мотобуудлага, тагнуул, төрөл мэргэжлийн шилдэг бүлэг тоот” шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжилж байна. Эхний өдөр гарааны өмнөх, хоёр дахь өдөр саадын зурвас, буудлага зэрэг гол тэмцээнүүд явагдаж байна. Сургалтын нэгдсэн төвд цэргийн эрдмээрээ өрсөлдөж буй шилдэг түрүүч, байлдагч нарыг эргэж тойрохоор, уралдаан тэмцээнийг нь үзэж сонирхохоор эцэг эхийн төлөөлөл ч ирсэн байх бөгөөд тэдний нэг нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Э.Нямдаваа аав, ээж, ахан дүүс нь байв. Хүүгээ онжавуудынхаа хамтаар тэмцээнд оролцож буй сургаар нь тэд Төв аймгийн Эрдэнэ сумаас зорин иржээ. Ирэх ирэхдээ аав, ээж, ахан дүүс нь долуулаа ирж. Байлдагч Э.Нямдаваа зургаан хүүтэй айлын дундах бөгөөд ах нар нь алба хаасан, бяцхан дүү нар нь ч алба хаах нь тодорхой гэдгийг түүний аав Б.Гантулга өгүүлж, 22 наснаас ой таван сар хүртэлх зургаан сайхан хүүгээ цөмийг нь цэргийн албаар дамжуулна гэдгээ ч ярьж байсан юм. Өөрөө 1993 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаасан, өдгөө дунд хүү маань аавынхаа залгамжаар төрөлх ангид нь алба хааж байгаад сэтгэгдэл тун өндөр байв.

   Байлдагчийн маань ар гэрийнхэн цэрэгт мордсон хүү нь өнгө зүс сайхан, цовоо сэргэлэн, цог жавхаатай байгааг онцолж, хүүгээ эргэх гээд мал ахуйгаа саахалт айлдаа захиад ирснээ ч сонирхуулж, нас насны дарааллаар ийнхүү баяртайгаар гэрэл зургаа татуулсан юм. Тавантолгойн районд жавар тачигнаж, сэрүүн хэдий ч тэдний сэтгэлд эх орны хүүгээрээ бахархсан эерэг дулаан мэдрэмж дүүрэн байх ажээ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107