• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2025-04-04 08:00:54
Үзсэн: 161

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2025-04-04 08:00:54 Үзсэн: 161



    Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын даргын орлогч, хэлтсийн дарга хурандаа А.Нямбаяраар ахлуулсан Сэтгэл зүйн хангалтын хөдөлгөөнт бүлэг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн сургалт, оношилгоо судалгаа, зөвлөгөө гэсэн 3 чиглэлээр уулзалт зохион байгууллаа.

   Сургалтаар “Хувь хүн ба цэргийн алба хаагчдын ёс зүй, хандлага”, “Гэр бүлийн харилцаа, хандлага, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс”, “Цэргийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал” зэрэг сургалтуудыг бие бүрэлдэхүүний оролцоонд тулгуурлан, бүлгийн дасгал, кейс хэлэлцүүлэг, тоглоомын аргаар үе шаттайгаар зохион явуулав.

   Мөн ганцаарчилсан зөвлөгөөг өгөхийн сацуу тулгамдаж буй асуудлын талаарх ойлголтыг илүү өргөн хүрээнд харах, шийдвэрлэх арга зам, боломжит хувилбаруудыг онцолсон сэтгэл зүйн үйлчилгээ, тусламжийг ч мөн үзүүллээ. Төгсгөлд нь бүлгийн чиглүүлэгч хошууч О.Гэрэлзаяа сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд судалгааны дүгнэлтийг танилцуулж, зөвлөмж өгч ажиллалаа.

Дэслэгч Э.ТОГОСМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107