• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.БОЛДБААТАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 120 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2025-04-08 15:34:45
Үзсэн: 212

БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ж.БОЛДБААТАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 120 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2025-04-08 15:34:45 Үзсэн: 212



   Батлан хамгаалахын сайдын баталсан удирдамжийн дагуу Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллалаа.

  Бригадын генерал Ж.Болдбаатар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр тэр дундаа "Батлан хамгаалах сэргэлт" бодлого болон “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэж, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвээр алба хаагчидтай нээлттэй ярилцаж, өөрийн туршлага, сургамжаасаа хуваалцсан юм.

   Мөн Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ахлах багш, доктор, дэд профессор, дэд хурандаа Г.Пүрэвсүрэн нар эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого болон байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ёс зүйн талаар сургалт явуулж, алба хаагчдын санал хүсэлтийг ч сонсов.

    Уулзалтын дараа бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус ангийн үйл ажиллагаа, хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөл, цэргийн байр, гал тогоо, хичээлийн танхимуудтай танилцаж, цэргийн алба нэр төртэй хааж буй түрүүч, байлдагч нарт амжилт хүссэн юм.

Ахлах дэслэгч Б.ХАЛИУН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107