Аав ээжийн бяцхан хүү Э.Төгстөгөлдөрдөө зориулсан "Төгстөгөлдөр" шүлгийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч байлдагч Д.Энхбаяраас бидэнд ирүүллээ.
Хайрт бяцхан үр минь
Хамгаас үнэт эрдэнэ минь
Хамаг бүхний дарга минь
Хайр гэдгийн утга минь
Харах төдийд намайг хайлуулна
Хүү минь чи гал юм
Сонсох төдийд сэтгэл уяраана
Хүү минь чи ая эгшиг юм
Үнсэх төдийд намайг гэрэлтүүлнэ
Хүү минь чи шидтэн юм
Үнэрлэх төдийд л намайг ариусгана
Хүү минь чи миний шүтээн юм
Ухаанд минь ур, сэтгэлд минь хат нэмсэн
Хүү минь чи ухаарал юм
Хүү минь чи сургаал юм
Нүдэнд минь гал ноцоосон
Нүүрэнд минь инээмсэглэл түрхсэн
Хүү минь чи тайтгарал юм
Хүү минь чи Төгстөгөлдөр юм
Бүрхэг саарал энэ ертөнцийг өнгөт болгосон үр минь
Бүх л амьдралаараа чиний төлөө амьдарна аа үр минь...