БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги 2025 оны 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд ЗХЖШ-ын даргын тушаалаар "Үүрэг гүйцэтгэх чадавхын шалгалт"-д хамрагдаж, төгсгөлд нь байлдааны буудлагаа амжилттай гүйцэтгэлээ.
ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан комиссын бүрэлдэхүүн "Талын чоно"-ынхны буудлагын дараа хэсэгчилсэн байдлаар дүнг танилцуулж, төлөвлөгөөт шалгалтад бие бүрэлдэхүүн бэлтгэл өндөр байсныг дурдав. Ялангуяа буудлагын үед онц дүгнэгдсэн бүлгийн захирагч ахлах дэслэгч С.Идэрболд, ахлагч З.Пүрэвсайхан болон хугацаат цэргийн алба хаагчдад онцгойлон баяр хүргэсэн юм.
Ахмад Л.МӨНХЧӨДӨР