• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭРИЙН ХУУДАС
Нийтэлсэн: 2025-04-21 14:40:39
Үзсэн: 187

НЭРИЙН ХУУДАС
Нийтэлсэн: 2025-04-21 14:40:39 Үзсэн: 187



Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн миномётын батарейны байлдагч Б.Мөнх-Оргил нэрт "Нэрийн хуудас" шүлгийг онжавууддаа уншиж өгснийг Та бүхэндээ хүргэж байна. Түүнийг онжавууд нь "Танхай ерөөлч" хэмээн нэрлэж, түүнийг шүлэг, найраглал уншихад нь сонсох дуртай билээ.

Найз нь таарвал саатдаг

Наадам таарвал наргичихдаг

Нанчид таарвал хүртчихдэг

Хэл гижигдсэн хэдэн үгийг

Хэлж байж санаа амардаг

Хээтэй юм шиг хэр нь ээ

Хээ байхгүй

Хиртэй юм шиг хэр нь ээ

Бөөс баяхгүй

За гэвэл ёо байхгүй

Замын талд буцалт байхгүй

Магтаал зэмлэл хоёрын аль алинд нь дургүй

Мал малын захад

Уртын дуу аялж л байвал жаргалтай

Сэцэнхан аймгийн Лигдэн вангийн хошууны

Загдхорлоогийн Балдоржийн отгон хүү Мөнх-Оргил гэж би байна

Утсаа хэл гэвэл 94423244

Унасан машины дугаар 9460

Уясан хүлгийнх нь дугаар 90

Би өөрөө ерөөл буяныг хүсдэг

Та нар ирж л байвал жаргалтай гэж боддог

Лам болж би мацаг барихыг хүсэхгүй ээ

Бөө болж би хэнгэрэг нүдэхгүй

Нам дагаж навсайхгүй

Дарга дагаж далдайхгүй ээ, би...

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106