Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жил бүрийн 04 дүгээр сарыг үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян өрнүүлдэг уламжлалтай билээ.
Аяны хүрээнд хөдөлмөр аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийг сурталчлах, ажилтан ажил олгогчийг чадавхжуулах, туршлага солилцоход анхаарах тухай Зэвсэгт хүчний хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан 8 чиглэлд 24 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Их говийн гарнизоныхон анги хамт олноороо 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” хэмээн зарлаж, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил өрнүүлж, алба хаагчдын энэ талын мэдлэг, хандлагыг дээшлүүлсээр байна. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогч, ажилтны үүрэг оролцоог нэмэгдүүлэх талаар заавар зөвлөгөөг өгч, хууль тогтоомжийг сурталчлан таниулж байна.
Ахлах дэслэгч Э.ШИНЭБАЯР