• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ, ТҮРҮҮЧ, ДЭД АХЛАГЧ, ДЭСЛЭГЧ ЦОЛНЫ ЭЗЭН
Нийтэлсэн: 2025-04-25 09:44:23
Үзсэн: 155

БАЙЛДАГЧ, ТҮРҮҮЧ, ДЭД АХЛАГЧ, ДЭСЛЭГЧ ЦОЛНЫ ЭЗЭН
Нийтэлсэн: 2025-04-25 09:44:23 Үзсэн: 155



    “Хичээвэл боломж үргэлж байдаг”-ийг биеэр үлгэрлэж яваа нэгэн алба хаагчийг уншигч олондоо танилцуулах гэж байна. Хэн бэ гэж үү. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн батальоны танкийн хоёрдугаар ротын нэгдүгээр салааны захирагч дэслэгч Шагдарсүрэнгийн Гэндэнгончиг. Дэслэгч Ш.Гэндэнгончигийн бусдаас ялгарах онцлог нь тэр байлдагч, түрүүч, дэд ахлагч, офицер гээд дөрвөн цолны эзэн болж, жагсаал дотор жавхаажиж, хээрийн бэлтгэлд хатуужиж, уралдаан тэмцээнд тэргүүлж яваа залуу.

    2018-2019 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж, 2019-2020 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид цэргийн гэрээт алба хаагчаар улирч, улмаар цэргийн хүн болох зорилгодоо сэтгэл шулуудаж, холбогдох сургалт дамжаанд нь ч суралцаад 2020 оныхоо хавар тус ангидаа буудагч жолооч албан тушаалд ахлагчийн эгнээнд нэгдэж. Энэ хугацаанд эрх зүйчээр суралцан төгсөж, бас энхийг сахиулах ажиллагаанд нь ч үүрэг гүйцэтгэж, 2024 онд офицер болсон нь түүний тасралтгүй хичээл зүтгэл, хүндрэл бэрхшээл тулгарахад нь гээж орхиогүй хүсэл мөрөөдөлтэй нь салшгүй холбоотой. Одоо бол БНХАУ-ын Тяньжинь хотын цэргийн тээврийн сургуульд цэргийн тээврийн командаар суралцаж байгаа дуулдлаа. Долоон жилийн хугацаанд байлдагч, түрүүч, дэд ахлагч, дэслэгч цолны эзэн болж гялалзахдаа Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн сайн оролцогчийн нэг нь бас тэр. Хугацаат болон цэргийн гэрээт алба хаагч байхдаа салаанд тасгийн даргаар гүйж, дэд ахлагч, дэслэгч болоод байнгын бүрэлдэхүүнийхээ тэргүүний тамирчин болж чадсан нь энгэр дүүрэн медалийн туузаас нь тодхон харагдах.

     Энэ бүхэн нь түүний хичээл зүтгэлээс гадна Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхны хугацаат цэргүүдээ гэрээт, цаашлаад ахлагч болгон “өлгийдөж” авдаг уламжлалтай нь нэг талаараа холбоотой. 2021-2022 оны хоёрдугаар ээлжээр тус ангид хугацаат цэргийн алба хааж, халагдсаныхаа дараа ахлагчийн албанд нэгдэж үлдсэн Хөхөөгийн Товуудор, Отгонбаярын Мөнх-Оргил гэдэг залуусаас эхлээд жишээ баримтууд олон олон. Хамгийн тогтвортой бөгөөд чин үнэнч цэргийн гэрээт алба хаагчтай нэгтгэл, ангийг жагсаавал тэргүүнд нь ч бичигдэх байх. “Зан сайтай айлд хүн болгон цугладаг, замаг сайт усанд шувуу болгон цугладаг” гэдэг шиг залуу алба хаагчдаа албандаа “дурлахад” нь хамгийн сайн нөлөөлөл үзүүлдэг хамт олон юм шиг ээ ...

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106