• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХЭН Ч БАЙСАН ТА ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
Нийтэлсэн: 2025-04-30 15:40:29
Үзсэн: 239

“ХЭН Ч БАЙСАН ТА ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"
Нийтэлсэн: 2025-04-30 15:40:29 Үзсэн: 239



     Зэвсэгт хүчний 120 дугаар анги нь алба хаагчдынхаа хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг хууль эрх зүйн мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттайгаар зохион байгуулдаг билээ. Энэ удаа артиллерчин дайчдад Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах референт Э.Мөнхзул "Хүний эрхийн ойлголт, хандлага" болон "Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал" сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, хуулийн дор хүн бүр тэгш байх тухай онолын болон бодит баримтаар хослуулан ярилаа.

   Сургалтын явцад алба хаагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс асуулт, хариулт гэсэн хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрхийг хамгаалах чадамжийг хүн бүрт төлөвшүүлсэн чухал арга хэмжээ болов. Хүний эрхийг хангах гэдэг бол бүх нийтийн үйлс бөгөөд хүний эрхийн мэдрэмжтэй байх нь тухайн хүнийг тодорхойлох гол зарчим гэж тэр нэмж тодорхойлж байсан юм.

    Ялангуяа хүний эрх, эрх чөлөө бол нэг өдрийн, нэг жилийн үйл хэрэг огтоос биш. Харин амьсгалах агаар мэт хүн бүрийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага гэдгийг байнга санах учиртай.Хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, баталгаажуулах асуудал нь Үндсэн хуульд зааснаар төрийн бүхий л институцийн бодлогын төвд ямагт байх асуудал юм. Хүний эрхийг баталгаатай эдлүүлэх үйлсэд хүн бүрийн хичээл зүтгэл онцгой чухал билээ гэдгийг дурдлаа.

    Энэхүү сургалт нь хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг цэргийн байгууллагын түвшинд нэмэгдүүлэх, алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан юм.

Ахлах дэслэгч Б.ХАЛИУН

 

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106