• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2025-04-28 15:47:32
Үзсэн: 169

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 234 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2025-04-28 15:47:32 Үзсэн: 169



    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал энэ сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ажиллалаа. Тэрээр ЗХЖШ-аас зарласан “Бэлэн байдлын жил”-тэй уялдуулан хэрэгжүүлж байгаа бэлтгэл сургалтын орчин нөхцөлийг дээшлүүлж буй бүтээлч ажлуудтай танилцаж, алба хаагчдыг ая тухтай орчинд ажиллах боломжийг хэрхэн дээшлүүлж буйг үзэж сонирхов.

   Тодруулбал, шинэ санаа инновацын танхим, шинээр төхөөрөмжилсөн “Хангай” кофе шопын үйл ажиллагаатай танилцаж, спорт танхим, соёлын төвийг шинэчлэх зайлшгүй шаардлага байгаа талаарх ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат илтгэлийг сонсов.

   Хурандаа Г.Мөнхбат илтгэлдээ "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил"-ийн хүрээнд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, хүүхдийн зуслан, Орхон аймгийн их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагч нарт чиглэсэн цэрэг-эх оронч үзлийг бадраах зорилгоор тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж буйгаа уламжилж, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж "Засварын төв"-ийг шинээр байгуулж, алба хаагчид, тосгоны иргэдэд техникийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

   Алба хаагчдын амьдрах орон байрны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор 24 айлын орон сууцыг барихад дэмжлэг үзүүлэхийг илтгэж, усчин дайчид орон сууцтай болсноор тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдэнэ гэж тэр онцоллоо.

   Төгсгөлд нь хурандаа Г.Мөнхбат докторын зэргээ хамгаалсан “Цэргийн өнгөлөн далдлалт түүнд хийсэн шинжилгээ” сэдвээрээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүнзгий түвшинд өрнүүлж, хэдэн хэдэн хувилбараар өнгөлөн далдлалтыг бэлтгэлснээ ч танилцууллаа.

Ахлах дэслэгч Ч.СУГАРРАГЧАА

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106