• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШУУЧ А.НАЦАГДОРЖООР АХЛУУЛСАН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ АНГИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-28 15:50:15
Үзсэн: 147

ХОШУУЧ А.НАЦАГДОРЖООР АХЛУУЛСАН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ АНГИУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2025-04-28 15:50:15 Үзсэн: 147



    ЗХЖШ-аас 2025 оныг "Бэлэн байдлын жил" болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын тээврийн бүлгийн авто техникийн техник үйлчилгээ, засварын ажилд дэмжлэг үзүүлэх засварын хөдөлгөөнт 3 бүлэг томилогдон ажиллаж байна.

    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Материал техникийн хэлтсийн хуягт техникийн засвар ашиглалтын офицер, хошууч А.Нацагдоржоор ахлуулсан бүлгийнхэн зүүн бүсийн аймгийн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад техникийн засвар үйлчилгээг үзүүлж байна. Хошууч А.Нацагдоржоор ахлуулсан бүлэгт Зэвсэгт хүчний 6 нэгтгэл, ангийн 12 цэргийн алба хаагч багтсан бөгөөд тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажиллаад өнөөдрөөс Дорнод аймаг дахь анги, салбаруудад техникийн засвар үйлчилгээг үргэлжлүүлэн хийнэ. Засварын хөдөлгөөнт бүлгүүд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэгтгэл, ангиудад ажиллах юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106