• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТАКТИКИЙН ОЛИМПИАД"-Д АКАДЕМИЙН СОНСОГЧ НАР ОРОЛЦОНО
Нийтэлсэн: 2025-05-06 13:00:38
Үзсэн: 204

"ТАКТИКИЙН ОЛИМПИАД"-Д АКАДЕМИЙН СОНСОГЧ НАР ОРОЛЦОНО
Нийтэлсэн: 2025-05-06 13:00:38 Үзсэн: 204



    Энэ сарын 14-ний өдөр “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр” тохиож байна. Түүхт энэ өдрийг угтан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Ерөнхий цэргийн ассоциаци” ТББ-тай хамтран олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Мэргэжил нэгт нөхдөдөө хандсан үйл ажиллагааг хамгийн идэвхтэй явуулдаг төрийн бус байгууллагын нэг нь “Ерөнхий цэргийн ассоциаци” бөгөөд тус байгууллагын тэргүүн бэлтгэлд байгаа хурандаа Л.Ганбаатартай ярилцлаа.

-“Ерөнхий цэргийн ассоциаци”-аар сонин сайхан юу байна, “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийг угтсан ажлуудад дараатай байгаа байх?

    -“Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийг угтаж залуу үе, дунд үе, ахмад үе гэсэн гурван хэлбэрээр ажил өрнүүлж байна. Залуу болон дунд үеийнхэнд ажил мэргэжилдээ эзэн нь болж гялалзах, ур чадварыг нь дээшлүүлэх, бусад нөхдөөсөө суралцахад нь чиглүүлж, ахмад үеэ мэргэжил нэгт залуу бүрэлдэхүүндээ туршлага сургамжаа хуваалцахад нь холбож, бас тэдний спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлж байна.

   ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхимтэй хамтран Ерөнхий цэргийн команд мэргэжлээр суралцаж байгаа сонсогч нарын дунд “Миний мэргэжил Ерөнхий цэргийн команд” сэдвээр эссэ, илтгэлийн уралдааныг хоёр үе шаттай зохион байгууллаа.

    100 гаруй сонсогч оролцсоноос эхний 10 оролцогчийг нь шалгаруулж, хоёрдугаар шатны илтгэлийн тэмцээнээ Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгдсэн хээрийн гаралтыг түшиглэн явууллаа. Энэ нь хээрийн гаралтаар үүрэг гүйцэтгэж байгаа генерал, офицер, ахлагч нараасаа суралцах, ирээдүйн “ажлын талбар”-аа ойлгоход нь чиглүүлж, 10 илтгэгчээ Хуурай замын цэргийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын хамтаар шалгарууллаа.

   “Багш дор мөргөмүй” гэдэгчлэн шалгарсан сонсогчдоо илтгэл удирдсан багштай нь хамт шагнаж урамшуулна. Мэдээж шагналын сан өндөр. Тэргүүн байр нэг сая төгрөгөөс эхэлнэ. Манай Ерөнхий цэргийн офицерууд шагналыг ивээн тэтгэж байгааг дурдах ёстой.

    Ахмадуудынхаа дунд харин снукер биллиард, софт волейбол гэсэн хоёр төрлийн тэмцээн зохион байгууллаа. Уламжлалт снукер биллиард тэмцээнийг 1992 онд төгссөн Ерөнхий цэргийн 4а курсийн нэрэмжит болгоод 10 жил болж байна. Энэ жил дэлхийн жишигт нийцүүлж, ганцаарчилсан төрлөөр аваргуудыг тодруулсан байгаа. Хоёр дахь тэмцээн болох софт волейболыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн спортын зааланд зохион байгууллаа. 10 гаруй баг оролцож, шилдгээ мөн тодрууллаа.

-Удахгүй “Тактикийн олимпиад-2025”, “Практик буудлага-2025” тэмцээнүүд явагдана. Эдгээр тэмцээнийг мөн хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа?

     -“Тактикийн олимпиад” бол манай ерөнхий цэргийн офицеруудын хүсэн хүлээдэг тэмцээн. Бусад мэргэжлийн тэмцээнүүдээс ялгаатай нь залуу офицеруудаа дэмжихэд чиглэдэгт байгаа юм. Анх салаа, дараа нь ротын захирагчийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн онцлог нь ҮБХИС-ийн Батлан хамгаалах Удирдлагын академийн нэг, хоёрдугаар дамжааны магистрантууд оролцоно. Тэмцээн хоёр хэлбэрээр буюу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн рот, салааны захирагч болон Батлан хамгаалахын Удирдлагын академийн сонсогч нарын дунд явагдана гэсэн үг.

    Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Тусгай хүчний командлал, Монголын практик буудлагын холбоо хамтран “Практик буудлага-2025” анхдугаар тэмцээнийг зохион байгуулж буй нь тун сайшаалтай. Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлд практик буудлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагийн хувьд энэ том туршлага болно.

-Мэргэжлийн өдрөө хэрхэн тэмдэглэх вэ?

    -“Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийн баярын арга хэмжээг 05 дугаар сарын 14-ний өдөр Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулна. Энэ үеэр бүх шагнал урамшууллаа олгоно. Бид зөвхөн мэргэжлийн өдрөө тэмдэглээд дуусахгүй, ирэх намар ерөнхий цэргийн мэргэжлээр төгссөн хурандаа нарынхаа чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ерөнхий цэргийнхний арга хэмжээнд генералуудаа татан оролцуулах, залуу үедээ үлгэрлэл манлайллыг түгээхэд нь анхаарч байна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106