• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БЯЦХАН СУРАГЧДЫН ИНЭЭД ЦАНГИНАСАН ӨДӨР ...
Нийтэлсэн: 2025-05-02 17:23:23
Үзсэн: 224

БЯЦХАН СУРАГЧДЫН ИНЭЭД ЦАНГИНАСАН ӨДӨР ...
Нийтэлсэн: 2025-05-02 17:23:23 Үзсэн: 224



    Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид 05 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Н.Оюун-Эрдэнэ багштай 1а ангийн бяцхан сурагчид саатлаа. Төв аймгийн нийтийн номын сангийн “Номын сайн нөхөр” аяны хүрээнд бяцхан сурагчид тус ангийн “Хөгжлийн төв” буюу номын санд саатаж, дайчин алдрын танхим, хугацаат цэргийн алба хаагчдын байраар зочиллоо. Бяцхан сурагчид цэргийн ах нарыг зурагтаар л харсан, кино дээр гардаг хэмээн ярилцаж, хөвгүүд нь том болоод цэргийн албанд мордохоо ам уралдан илэрхийлж байсан юм.

   Зэвсэгт хүчний 119 дүгээр анги нь “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-тэй уялдуулан сум орон нутагтаа цэргийн албыг сурталчлах, хүүхэд залуусыг эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тасралтгүй өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг-эх оронч үзэл хүмүүжил олгох сургалтыг нэгдүгээр ангиас төгсөх анги хүртэл нь шатлан олгох сургалтын хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай нь хамтран боловсруулахаар ажиллаж байна.

Дэслэгч Б.ХИШИГНЭМЭХ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106