Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Ариунболд нэртэй алба хаагчид цэрэгжлийн уралдаан тэмцээн, цана, тактикийн олимпиадын шилдгүүд нь болон гялалзаж яваа билээ. Саяхандаа тус нэгтгэлийн ахмад Д.Ариунболд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит "Тактикийн олимпиад-2025" дэд байрт шалгарч, энэ төрөлдөө жил алгасахгүй оролцож, дөрөв дэх шагналаа өргөсөн. Тэгвэл түүний амьдай "Маршийн Ариука" гэдгээрээ танигдсан цэрэгжлийн спортын мастер хошууч Б.Ариунболд, "Цаначин Ариука" гэдгээ хүндлэгдсэн ОУХМ дэд ахлагч Т.Ариунболд нар дөнгөж өнөөдөр зохион байгуулагдсан Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах цэрэгжлийн спортын цогцолбор, зуны олон төрөлд нас насныхаа ангилалд алтан медаль хүртсэн байна. "Нэр нэгтийн чих нэг" гэдэгчлэн амжилт нь ч ижилхэн гялалзаж яваа Зэвсэгт хүчний олон олон шилдэг алба хаагчийн төлөөлөл бол эдгээр Ариунболдууд билээ.