Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний инженерийн салбаруудын хамтарсан “Зам-2025” сургалт, дадлагын нэгдүгээр шатны онолын сургалтын хаалтын үйл ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Япон Улсын Өөрийгөө хамгаалах Хуурай замын цэргийн Инженерийн сургуулийн байрлалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Япон Улсад 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зохион байгуулагдсан юм.
Хаалтын үйл ажиллагаанд Япон Улсын Батлан хамгаалах яамны Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Мацузава Томоко, Хуурай замын цэргийн штабын гадаад хамтын ажиллагааны Батлан хамгаалахын төвийн дарга хурандаа Арай, Инженерийн сургуулийн захирал хошууч генерал Энрин болон Монгол Улсын сургалтын бүлэг, хүндэт зочид, төлөөлөгч нар оролцлоо. Тус сургалт, дадлагын хоёрдугаар шатны дадлагын сургалт 2025 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдана.
Ахмад Б.ДҮҮРЭНБИЛЭГ