• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭР ХЭДЭН ГУТАЛ ЭЛЭЭСЭН БОЛ ...
Нийтэлсэн: 2025-06-30 10:24:02
Үзсэн: 42

ТЭР ХЭДЭН ГУТАЛ ЭЛЭЭСЭН БОЛ ...
Нийтэлсэн: 2025-06-30 10:24:02 Үзсэн: 42



 “Тэр хэдэн гутал элээсэн бол, гүйж яваа хүн юм чинь гутлын “дайсан” байж таараа даа” гэсэн сэтгэгдлүүд эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулж яваа ахлах ахлагч Э.Даваажамцын талаарх мэдээлэл бүрийн дараа сэтгэгдлээр үлдэнэ. Нээрээ л хэдэн гутал элээсэн бол. Түүнийг гүйж явахад нь утсаар холбогдож тодрууллаа.

-Яг одоо та хаана гүйж явна вэ?

-Өмнөговь аймгийн төв ороход 10 гаруй км дутуу байна. 17.00 цаг гэхэд Даланзадгад хотын төв талбайд очсон байхаар гүйж байна. 4680 км зам туулаад явж байна.

-Хэдэн аймгийн хэдэн сумаар дайран өнгөрөв?

-15 аймгийн 70 гаруй сумаар дайран өнгөрлөө. Маршрутын зам дагуу таараагүй аймаг нь Дорноговь, Завхан, Увс, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ.

-Ойрын өдрүүдэд өдөрт 90-100 км зам туулж байгаа дуулдсан. Энэ талаар?

-Өчигдөр буюу 06 дугаар сарын 29-ний өдөр 100 км зам тууллаа. Дорнод явахдаа Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор агаарын цэргийнхэндээ 100 км гүйж бэлэг барьсан. 90 гаруй км мөн олон удаа гүйсэн. 90 гаруй км-ээ бол тоолоогүй ээ.

-Өнөөдөр тэгвэл хэдэн км туулахаар товтой байна вэ?

-Өглөө гарч гүйснээрээ аймгийн төв ортлоо тооцоход 70 гаруй км болно.

-Нээрээ та хэдэн гутал элээсэн бэ. Хатуу зөөлөн хөрс гээд нутаг бүр харилцан адилгүй байдаг шүү дээ?

-Би нэг ч гутал элээгээгүй. Гурван ээлжийн гуталтай гарсан. Гурвууланг нь сэлгээд л өмсөөд байна. “Лова” брэндийн гутал яах аргагүй чанар юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч яваа гэх үү дээ. Гүйлтээ дуусгачхаад ажил албандаа ч үргэлжлүүлж өмсөнө дөө.

-Өдөрт хэдэн литр ус уудаг вэ?

-8 литр ус. Тогтмол ууна.

-Эрдсээ хэрхэн нөхөж байна вэ?

-Манай “Таван цэг” багийнхны халамжаар ямар ч ядралт цуцалт мэдэрсэнгүй 90 хонолоо. Мөн дээрээс нь ивээн тэтгэгч “Тяньши”-ийнхээ нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүнээр хөлсөөр алдсан эрдсүүдээ нөхчихнө.

-Бариа 07 дугаар сарын 05-ны өдөр байх аа?

-Тийм ээ, тэр өдөр бариалж, гүйлтээ албан ёсоор зогсооно. 07 дугаар сарын 07-ны өдөр ЗХЖШ-т "Таван цэг" төслийнхөө хаалтын арга хэмжээг зохион байгуулна.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106