• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-07-15 10:26:18
Үзсэн: 48359

ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2025-07-15 10:26:18 Үзсэн: 48359



    Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлал хоорондын VIII зөвлөлдөх уулзалт 2025 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд АНУ-ын Хавай мужид амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

     Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр тэргүүтэй албаныхан, АНУ-ын талаас Номхон далайн Хуурай замын цэргийн командлагчийн орлогч, Стратеги төлөвлөлтийн газрын дарга хошууч генерал Скотт Винтер тэргүүтэй Номхон далайн Хуурай замын цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвард, Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын тавдугаар Аюулгүй байдлын дэмжлэгийн бригадын төлөөлөгчид болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны төлөөлөл оролцсон юм.

    Зөвлөлдөх уулзалтаар өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд явагдсан ажил, арга хэмжээний биелэлтийг дүгнэж, цаашид хоёр улсын Хуурай замын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэг боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт гэсэн гол чиглэлүүдээр хэлэлцэн саналуудаа нэгтгэж, хурал удирдагч нар нэгдсэн протоколд гарын үсэг зурлаа.

Ахлах дэслэгч Ж.ТӨРТҮВШИН

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106