• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ҮЗҮҮЛСЭН АХЛАГЧ БҮСГҮЙД БАЯРЛАЛАА"
Нийтэлсэн: 2025-07-14 10:28:54
Үзсэн: 47090

"ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ҮЗҮҮЛСЭН АХЛАГЧ БҮСГҮЙД БАЯРЛАЛАА"
Нийтэлсэн: 2025-07-14 10:28:54 Үзсэн: 47090



   Энэхүү цахим хуудаст Г.Алтансувд гэдэг иргэнээс талархал ирүүлжээ. Тэрээр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн эмнэлгийн албаны ариутгагчаар ажилладаг ажилтан албан хаагч бөгөөд 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад нь гэнэт бие нь муудаж, ухаан алдсан байна.

    Ар гэрээс нь ангийнх нь эмч, сувилагч нарт учир байдлыг нь дамжуулахад тус ангийн сувилагч ахлагч Ч.Нарангэрэл яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, улмаар аймгийн эмнэлэгт хүргэсэн байна.

   Хэрэв ахлагч Ч.Нарангэрэл зөв бөгөөд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүй бол цус харвалт гэдэг өвчний улмаас аюултай ойрхон байх байсныг ч дурдаж, ажил мэргэжилдээ эзэн болсон эгэл жирийн шилдэг офицер, ахлагч, ажилтан албан хаагчид олон байдгийг Г.Алтансувд онцолж, хамтран зүтгэгч бүсгүйн буянт үйлсийг олон нийтэд дамжуулж түгээхийг захижээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106