Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бүрэлдэхүүн ёслол төгөлдөр алхлаа.
Хуурай замын цэргийн бүрэлдэхүүнийг ХЗЦК-ын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр командалсан бол тугийн чиглүүлэгчээр дэд хурандаа Н.Гэрэлбадрах, тугчаар ахмад Б.Дүүрэнбилэг, тугийн хамгаалагчаар дэд хурандаа Ц.Батгэрэл, дэд хурандаа О.Амарбаясгалан, салааны захирагчаар хошууч Б.Ариунболд (016) нар үүрэг гүйцэтгэж, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бүрэлдэхүүн сүр жавхлантайгаар ийн алхлаа.