Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчид уламжлал ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ арын албанд ч үүрэг гүйцэтгэсээр байна.
Зэвсэгт хүчний ангиудын офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид хурдан морины уралдааны бариа, гарааны хэсгийн хамгаалалтыг гүйцэтгэж, уяач, унаач болон наадамчин түмэнд дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ аймаг, сумдын наадмын нээлт, хаалт, хамгаалалт, арын албанд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчид мөн ажиллаж байна.