• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УСЧИН ДАЙЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2025-07-09 10:41:06
Үзсэн: 42

УСЧИН ДАЙЧДАД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ХҮРТЭЭЛЭЭ
Нийтэлсэн: 2025-07-09 10:41:06 Үзсэн: 42



    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн усчин дайчид тэргүүлэх үүрэгтэйгээр гүйцэтгэсэн билээ.

    Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулахад сүүлийн жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн зарим алба хаагчдыг Хялганат тосгоны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртээлээ.

     Цэргийн гавьяаны одонгоор ахлах ахлагч П.Батхүү, Цэргийн хүндэт медалиар ахмад Б.Мөнхтэмүүлэн, сургагч ахлагч Д.Оргилсайхан, ахлах ахлагч Т.Болбаатар ахлах ахлагч М.Баасанжав, ахлах ахлагч Л.Манлайбаяр, ахлах ахлагч Ч.Баярмагнай, ахлагч Б.Батмөнх шагналаа.

    Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Цэвэлмаа, С.Нандин-Эрдэнэ, Шударга журам медалиар ахлагч Г.Морх, ахлагч С.Энхбаяр, ахлагч Б.Эрдэнэбат, ахлагч Д.Цэрэнпунцаг, дэд ахлагч Э.Бат-Эрдэнэ, дэд ахлагч О.Бямбацогт, дэд ахлагч О.Шинэбаяр, дэд ахлагч Б.Баттэнгис, дэд ахлагч Э.Ганбаатар, дэд түрүүч Б.Эрдэнэсан, дэд түрүүч Б.Батмөнх нар шагнагдсныг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн Барилга инженерийн цэргийн удирдах газрын холбогч, төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа М.Батболд, ХЗЦК-ын Инженерийн дарга хурандаа Г.Эрдэнэбаяр, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Мөнхбат нар гардуулж баяр хүргэлээ.

Дэслэгч Г.ШИЙРИЙМАА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106