• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-07-09 10:48:00
Үзсэн: 30533

НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-07-09 10:48:00 Үзсэн: 30533



    Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнтэй нэгдсэн тооллого явууллаа. Бүтцийн нэгжийн дарга нар тооллогыг явуулж, Хуурай замын цэргийн командлагчид илтгэл өгсний дараа бие бүрэлдэхүүн Цэргийн тангараг давтаж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.

   Үргэлжлүүлэн командлалд шинээр томилогдсон бүрэлдэхүүний “Хуурай замын цэргийн командлалын ажилтны тангараг” өргөх ёслол, Хуурай замын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дагуу цол нэмсэн алба хаагчдад цол гардуулах ажиллагаа боллоо. Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн бэлэн байдлын офицер хошууч Н.Гүррагчаад дэд хурандаа цол, Сургалт бэлтгэлийн хэлтсийн Гадаад хэлний төвийн англи хэлний лабораторийн техникч ахлагч Б.Энх-Отгонд ахлах ахлагч тус тус олгогдсоныг гардуулан өгч, баяр хүргэлээ.

   Энэ үеэр хошууч генерал Ч.Цогтжаргал Хуурай замын цэргийнхний эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэж, нийт бие бүрэлдэхүүнд хандан баяр наадмын өдрүүдэд хол замд явахдаа техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаарах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, томилгоот бүрэлдэхүүн бэлэн байдлаа хангах зэрэг үүрэг чиглэлийг өгч, төгсгөлд нь ЗХЖШ-ын даргаас Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106