
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн 2025 оны онцлох ажил арга хэмжээ, бүтээн байгуулалт, дэлхийн зарим орны Зэвсэгт хүчинтэй хамтарсан сургууль, нийгэмд хандсан бүтээлч ажил, ил тод, нээлттэй хугацаат цэргийн алба, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн дэх оролцоо, манлайлал, 2026 оны үйл ажиллагааны зорилго, зорилт зэрэг өргөн агуулгыг багтаасан “Хуурай замын цэрэг-2026” гэрэл зургийн тайлан сэтгүүл албаны хэрэгцээнд ашиглагдахаар хэвлэгдэж, уншигчдын гарт очив.