• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН БҮРТГЭЛЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Нийтэлсэн: 2026-01-02 10:30:41
Үзсэн: 1391

ЦЭРГИЙН БҮРТГЭЛЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Нийтэлсэн: 2026-01-02 10:30:41 Үзсэн: 1391



Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийн дагуу шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах дөрвөн ҮНДСЭН ҮҮРГИЙГ ёсчлон биелүүлнэ. Үүнд,
1.Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
2. Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
3.Хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
4. Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.
 
Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн ЖУРАМТ ҮҮРЭГ билээ.
Үндсэн хуулиар заагдсан үндсэн үүргийн хүрээнд цэргийн бүртгэл улс орон даяар явагдаж байна.
 
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.
Энэ удаа биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Бүртгэлд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу торгох зохицуулалттай.
Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106