Хурандаа Г.Мөнхбат захирагчтай Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хамт олон нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 2025 оны “Оны шилдэг байгууллага”-аар шалгарлаа.
Усчин дайчдыг орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээх, харилцаа хандлагаараа манлайлах, байгууллагын соёлыг хэвшүүлэхэд тэргүүлэгч нь байхын зэрэгцээ хамтран ажиллахад хамгийн шилдэг нь хэмээн талархал дэвшүүлж, шилдгээр өргөмжиллөө.