Шинэ оны босгон дээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын санхүү, эдийн засгийн мэргэжлийн зарим албан тушаалтныг Сангийн яамны “Жуух бичиг”-ээр шагналаа. Тус командлалын Хангалт үйлчилгээний тасгийн зэвсгийн нярав, ахлах ахлагч Д.Отгонбаяр, үнэт цаасны нярав Б.Сувд-Эрдэнэ, нярав П.Булганчимэг нарт Монгол Улсын санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг үнэлж, Сангийн яамнаас шагнал илгээснийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал гардуулан өгч, баяр хүргэсэн юм.