• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧДАДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛАВ
Нийтэлсэн: 2026-01-07 11:44:53
Үзсэн: 78

АЛБА ХААГЧДАДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛАВ
Нийтэлсэн: 2026-01-07 11:44:53 Үзсэн: 78



        БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хамт олон 2026 онд үйл ажиллагаагаа хүн төвтэй бодлого, зорилтод чиглүүлэн ажиллаж байна.
      Энэхүү зорилтын хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулахаар зорьж ажиллаж байна.
Үүний нэг хэсэг болгон “Ихэр талст” нүдний эмнэлэгтэй хамтран “Шилтэй туулай” явуулын хараа зүй, оношилгоо, үйлчилгээг ангийн байрлалд зохион байгууллаа. Энэ өдөр "Талын чоно"-ынхон нүдний эмчийн үзлэгт хамрагдаж, хараа зүйн мэргэжлийн зөвлөгөө авахын зэрэгцээ хараа шалгуулах, нүдний шил тааруулах боломж тохиов.
Дэслэгч Б.СУГАРМАА
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106