Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн танкийн ротын зэвсэглэл техник хариуцсан орлогч дэслэгч Х.Галбадрахын гэргий О.Ариунцэцэг захидал ирүүллээ.
Дэслэгч Х.Галбадрах яг энэ цаг үед БНСӨУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальонд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч билээ.
Нийгмийн сүлжээнд цэргийн гэргий байх аз жаргалын тухай хөнгөн рийл, влог хийж, цэргийн албыг сурталчилж яваа Зэвсэгт хүчний бэр О.Ариунцэцэг, охин Г.Гоозаяа нарын аавдаа зориулсан захидлыг хамтдаа задалъя.
"Чамтайгаа л байвал хаана ч юуг ч давсан яах вэ дээ. Цэргийн албыг хань, үртэйгээ хамт хайрлах болно" хэмээн захидлаа төгсгөж, ар гэртээ санаа зоволгүй энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлээд ирэхийг захиж. Би чамаараа бахархаж байна. Цэргийн гэргий болсноороо ч бахархаж байна гэсэн хайр дүүрэн захидал байлаа.