• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН ЦУСАА ХАНДИВЛАЖ, ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-11 11:25:30
Үзсэн: 84

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН ЦУСАА ХАНДИВЛАЖ, ХҮМҮҮНЛЭГИЙН АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-11 11:25:30 Үзсэн: 84



 
                Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвтэй хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд бусдад амьдрал бэлэглэв. Цус хандивлах аяныг Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвийн Цусны донор зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Р.Энхтуяагаар ахлуулсан баг зохион байгуулсан бөгөөд бусдад цус өгөхийн ач холбогдол, давуу талыг тайлбарлаж, бие бүрэлдэхүүнийг дөрвөн төрлийн шинжилгээнд хамруулсан юм.
              Эрдэнэт хүний амь насыг аврах, цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсан ба Цус сэлбэлт, судлалын Үндэсний төвөөс талархал илэрхийлж, цэргийн албанд нь өндөр амжилт хүссэн юм
Ахлах дэслэгч Р.БИЛЭГ
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 106