Саяхан Ховд аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын дунд болсон волейболын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй багаараа хос алтан медаль хүртэж, шилдгээ баталж.
Тэмцээний туршид үзэгчдийг суудалд нь өндөлзүүлсэн тоглолтыг үзүүлсэн дэслэгч М.Гүрбазарсад, дэслэгч А.Болормаа нар тэр олон мөрдэстэй алба хаагчдаас шилдэг довтлогчоор шалгарсан байв.
Ховдын хорооны батарейны суртал хүмүүжил, сэтгэл зүйн офицер, дэслэгч А.Болормаа нь 2023, 2024 онд хоёр жил дараалан Ховд аймгийнхаа шилдэг тамирчнаар шалгарч, 2025 онд Хуурай замын цэргийн аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноороо алтан медалийн тавцанд зогссон алба хаагчид юм.
Тэрээр волейболын нэгдүгээр зэрэгтэй, түүний дүү дэд ахлагч А.Болортуяа харин хоёрдугаар зэрэгтэй. Эгч дүүс Ховдын хороондоо хамтдаа алба хааж, хамтдаа уралдаан тэмцээнд түүчээлж яваа бөгөөд тэд ирэх хавар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах цэргийнхний олимп “Марш тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах цогцолбор тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ шамдан оржээ. Эгч дүүс жагсаалын талбайд ч, буудлагын полигонд ч, ажлын ширээний ард ч, тэмцээний талбай дээр ч нэгэндээ түшиг болж яваа ажээ.