• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2020-12-07 16:15:00
Үзсэн: 322

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАВ
Нийтэлсэн: 2020-12-07 16:15:00 Үзсэн: 322



    Бизнес эрхлэгчид болон Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Чингис хааны одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар Монгол Улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед “Ковид-19” цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад туслах зорилгоор Төв аймгийн Онцгой комисст мөнгөн тусламж, эд материалын хандив өргөлөө. Тодруулбал, 10 сая төгрөг болон 10 сая төгрөгийн үнэ бүхий ариутгал халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмж, эд материал, хамгаалах хэрэгслүүдийг хандивласан юм.

     Тэдний нэг, бэлтгэл хурандаа О.Баянжаргал энэ үеэр Хуурай замын цэргийн командлалын нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдад амны хаалт хандивласнаа Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатарт гардуулан өгсөн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109