• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАРИМ БАЙЛДАГЧ НАРТ БИЧИГ, ҮСГИЙН СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-12-09 09:54:17
Үзсэн: 332

ЗАРИМ БАЙЛДАГЧ НАРТ БИЧИГ, ҮСГИЙН СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-12-09 09:54:17 Үзсэн: 332



   

    Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2020 онд цэргийн жинхэнэ албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдаас бичиг, үсэг үл мэдэх 15 байлдагчид бичиг, үсгийн сургалт явуулж байна. Сургалтыг 10 дугаар сараас явуулж эхэлсэн бөгөөд ангийн захирагчийн тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу дайчдад монгол хэл, математикийн бага боловсрол олгох зорилгоор ахуй үйлчилгээний төвийн угаагч, индүүдэгч С.Шүрэнцэцэг, холбооны зангилгааны тоотын дарга, ахлах ахлагч П.Хүрэлбаатар нар хичээлийг удирдан явуулж байгаа юм. Сургалт 2021 оны хоёрдугаар сар хүртэл 5 сарын хугацаатай явагдах ба суралцагч байлдагч нарын идэвх оролцоо маш сайн байгааг хичээл удирдагч багш нар нь онцолж байсан юм. Дашрамд дурдахад, сургалтыг цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан явуулж байна.  

Ахмад Д.Ганбаатар (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 109